Уншиж байна...
 
ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа
Б.Энхсайхан: “Мэлхий гүнж” хүүхдийн жүжиг бол хүүхэд багачууддаа театрын боловсрол олгох чин хүслээрээ хийсэн бүтээл

“Мэлхий гүнж” жүжгийн ерөнхий продьюсер, "DreamDay Kids Event Center"-ийн захирал Б.Энхсайхантай ярилцлаа.

-Танай байгууллага яг ямар үйл ажиллагаа явуулдаг талаар ярилцлагаа эхэлье?

-Манай хамт олон олон жил эвэнтийн зах зээлд ажиллаж, үйл ажиллагаа явуулж байна. Бид арга хэмжээ зохион байгуулахаас гадна бусад ижил үйл ажиллагаа эрхэлдэг газруудаас тохижилт чимэглэлээ өөрсдөө хийдэг онцлогтой. Өнгөрсөн жил бид "Dream day kids event center”-ийг хүүхдийн баяраар нээж байлаа. Манайхыг зорьсон хүүхэд багачуудын маань “агшин бүр нь аз жаргалтай” байх болтугай гэсэн уриатай ажилладаг. Манай хамт олон ихэвчлэн хүүхдийн төрсөн өдрийн баярын арга хэмжээг зохион байгуулдаг монголын зах зээлээс чанартай хүүхдийн бүтээгдэхүүн үйлчилгээ олддоггүй. Бид энэ ондоо хүүхдийн гурван уран бүтээл хийхээр төлөвлөж, найруулагч уран бүтээлчид маань ажиллаж байна.

-Нийт хүүхдийн гурван уран бүтээл тавих юм байна. Эхнийх нь "МЭЛХИЙ ГҮНЖ" хүүхдийн жүжгийг толилуулахад бэлэн болжээ. Тасалбарын үнийн талаар мэдээлэл өгөөч?

-Тийм ээ. Орчин үед хүүхэд багачуудад урлагаар олгох боловсролын тогтолцооны үүрэг нэмэгдэж байна. Хүүхдийг театрын үйл ажиллагаанд татан оролцуулах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Хүүхдийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх тайзны урлаг гэдэг хамгийн чухал гэдгийг мэргэжлийн урлагийнхан онцолдог. Гэтэл театр өөрөө хүүхдийг татах үйл ажиллагаа, шинэ бодлого байна уу, хүүхдүүдэд бүгдэд нь хүртээмжтэй байж чадаж байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Хүүхдийн жүжгээ бүтээгдэхүүн гэж нэрлэе л дээ. Тэгвэл бид чанартай бүтээгдэхүүнийг гаргахын тулд мэдээж өндөр зардал гарч байгаа. Үнэтэй зүйл сайн чанартай, хямд нь муу гэх ойлголт нийтийн дунд байдаг даа. Гэсэн хэдий ч бид сайн чанартай бүтээлийг боломжийн үнээр санал болгож байгаа хэрэг. Учир нь хүүхэд багачууд маань олноор хамрагдаж үзээсэй гэсэндээ хямд үнээр буюу тасалбараа 20 мянган төгрөгөөр худалдаалж байна. Бидний зүгээс хүүхдүүд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий тайз, дуу дүрсний эффект, чимэглэл, заал танхимыг бий болгохын зэрэгцээ хоол үйлчилгээ, үзэсгэлэнгийн бүхээгт төрөл бүрийн сонирхолтой худалдаа үйлчилгээнүүд явагдана. Тиймээс хүүхэд багачуудыг ирж үзэхийг урьж байна.

-“Мэлхий гүнж” хүүхдийн жүжиг хэдэн удаа тоглогдох вэ?

-“Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийн маань нээлтийн тоглолтууд гуравдугаар сарын 18,19-ний өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд өдөрт 3 удаа тоглоно. Бидний уриа "Агшин бүр нь аз жаргал" гэж дээр дурдсан даа. Тэр утгаараа "Мэлхий гүнж" жүжгээ ч содон сонин байлгахаар олон зүйлийг төлөвлөснөө дуулгая. Түүнчлэн Хүүхдийн ордны танхим маань үзэгчдийн 2 хэсэгтэй /партер, бельэтаж/. Бидний зүгээс партер хэсэгт нь зөвхөн хүүхдүүд суулгаж жүжгээ үзүүлэхэд зориулсан. Аав, ээжтэйгээ хамт жүжиг үзэх хүүхдүүд маань дээд давхар буюу бельэтаж хэсэгт сууж үзнэ. Зөвхөн хүүхэд багачууд ч гэлтгүй хамт үзэхээр ирсэн аав, ээж, ах эгч нар бүрийн сонирхлыг татсан гайхалтай жүжиг байх болно гэдгийг ярилцлагийнхаа төгсгөлд онцлоё.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Энхжаргал Гансүх66.181.182.113
Ийм мундаг дэлхийн хэмжээний Диснэйн зохиол Монголдоо тоглох болсон нь үнэхээр гайхалтай Хүүхэд бүрийн итгэл найдвар , хичээл зүтгэл гэж юу болох талаар энэ жүжгээр дамжуулан харуулах гэж байгаа нь үнэхээр бахдууштай Ажлын амжилт хүсэе
2023/03/04
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
7 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com