Уншиж байна...
 
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээ
Импортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл батлагдлаа. Энэ хуулийн төслөөр импортын гурил, тэжээлийг гаалийн татваргүй оруулж ирэх асуудлыг зохицуулсан юм.

“Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль хэрэгжиж эхэлснээр:

- Засгийн газраас жил бүр шаардлагатай импортын гурилын хэмжээг тогтооно. Ингэснээр гадаадаас хямд, чанартай гурил орж ирнэ.

- Газар тариалангийн салбарыг бүрэн хамгаалалтад авч, зах зээлийн зарчмаар үнэ тогтооно.

- Жил бүр 100 мянган тонн улаан буудайг стратегийн нөөцөд авах, улаан буудайг биржээр худалдаалах боломжтой болно. Ингэснээр газар тариалангийн салбар бизнес зарчмаар хөгжих боломж нь бүрдэх юм.

Мөн Монгол Улсад зах зээлд борлуулагдаж буй гурилын үнэ нь хилийн цаана байгаа гурилын үнээс 3-4 дахин өндөр үнэтэй байгаа бөгөөд гурилын үнэ илүү давамгайлж, өндөр түвшинд хүрсэн гэж үзсэн. Гурилын үнэ нь инфляцийн 30-40 хувьд нөлөөлж байгаа бөгөөд энэ хууль хууль хэрэгжиж эхэлснээр гурилын үнэ буурч, инфляци дагаад буурах юм.

Цаашлаад макро, микро түвшиндээ үр өгөөжтэй гэж Засгийн газар үзэж байгаа. Иймд тариаланчид улаанбуудайн дотоодын хэрэгцээг хангаж илүү гарснаа экспортлох боломжийн эхлэлийг энэ хууль тавьж байгаа юм.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]