Уншиж байна...
 
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээ
Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын нууц данс дахь 13 сая ам.доллароо хөдөлгөх тухай зурвас ил боллоо

ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газраас “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. Уг мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч буйг тодотголоо.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь “Ачит Ихт” компанитай балансын бус хүдрийг ашигласны төлбөрт тус компанийн 34%-ийг эзэмшихээр гэрээг 2013 оны долоодугаар сарын 17-нд байгуулсан байдаг. Улмаар 2015 оны зургаадугаар сарын 26-нд дээрх гэрээнд өөрчлөлт орж, “Ачит Ихт” компанид "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 34%-ийг бүрэн шилжүүлжээ. “Ачит Ихт” компани 2009 онд анх үүсгэн байгуулагдсан. Тус компанийн хувьцаа эзэмшигч нарын мэдээллийг шалгахад "Степпкупер", "Цаглавар" гэж хоёр компани байдаг.

"Степпкупер" компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан, дөрвөн хувьцаа эзэмшигчтэй. Тус компанийн 24.5%-ийг Монгол Улсын иргэн Эрдэнэцэцэг, 25.5%-ийг түүний нөхөр П.Цагаан гэж хүн, 24.5%, 25.5%-ийг хүүхдүүд болох Ц.Мөнхтүвшин, Ц.Намуундарь нар эзэмшдэг байна.

“Ачит Ихт” компанийн 22%-ийг "Цаглавар" гэж компани эзэмшдэг, тус компани 2016 онд байгуулагдсан. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Монгол Улсын иргэн Өлзийжаргал гэж хүн ажилладаг. "Цаглавар" компанийн эзэмшлийг шалгахад "Степпкупер" компанийн 24.5%-ийг эзэмшигч иргэн Эрдэнэцэцэг 100% эзэмшдэг нь УБЕГ-ын мэдээллээр тогтдог.

"Цаглавар" компанийн гүйцэтгэх захирал Өлзийжаргал нь "Степпкупер" компанийн ерөнхий нягтлан бодогчоор давхар ажилладаг схемтэй. “Ачит Ихт” компанийг бүхэлдээ П.Цагаан болон түүний эхнэр Эрдэнэцэцэг, гэр бүлийн гишүүд эзэмшдэг мэдээлэл байна гэдэг мэдээллийг ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр өглөө.

"Цаглавар" компанийн арилжааны банкны топ дансанд 13.6 сая доллар орсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байгаа.

  • 2014-2021 онд 53,370 тонн буюу 635 орчим тэрбум төгрөгийн зэсийг Сингапурт бүртгэлтэй “Noble Resources” компанид борлуулсан.
  • 2018-2023 онд 41,527 тонн буюу 960 тэрбум төгрөгийн зэсийг “Fortune I Trade PTE” компанид борлуулсан. Ингэхдээ нууц гэрээгээр, 1 тонн зэс тутамд 330-350 орчим мянган ам.долларын хөнгөлөлт эдлүүлж борлуулсан байна. Нийтдээ 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлсэн гэсэн үг.
  • Харин “Fortune I Trade PTE” гэж компани нь Д.Жаргалсайхан захиралтай, Д.Эрдэнэцэцэг гэдэг хувьцаа эзэмшигчтэй.

Өөрөөр хэлбэл энэ “Ачит Ихт” болон “Fortune I Trade PTE” хоёр нэг эзэнтэй. Д.Эрдэнэцэцэг гэдэг нь П.Цагааны эхнэр.  Нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлж, зэс борлуулсан нь үүгээр тогтоогдож байна” гэлээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар авагдсан баримт хэмээн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Ачит Ихт”-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын харилцсан Viber чатыг үзүүллээ.

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Ачит ихт”-д нэгжлэг, шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд энэ үеэр мессеж илэрсэн гэлээ.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

  • Өөр бусад Эрдэнэтийн овоолго ашигладаг компаниудыг шалгасан уу?

Овоолго боловсруулдаг бусад ААН бий. Өнөөдөр бид зөвхөн “Ачит Ихт”-ийн талаарх мэдээллийг танилцуулж байна. Иймд бусад ААН-ийн тал дээр байр суурь илэрхийлэх боломжгүй байна.

  • П.Цагааны талаар яригдлаа. Тэр хүн Монголд байгаа юу. Яллагдагчаар татах арга хэмжээ авах уу?

“Ачит Ихт”-ийг шалгаад удаагүй байна. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд л мэдээллээ өгч байгаа. Тухайн хэрэгт холбогдуулан “Ачит Ихт”-ийн захирал асан иргэн Н-ийг яллагдагчаар татсан. Өөрийн чинь асуусан хүмүүсийг яллагдагчаар татах саналаа хүргүүлчихсэн ажиллаж байна. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]