Уншиж байна...
 
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэБага насны хүүхдийг машин дотор үлдээхгүй байхыг анхаарууллааХ.Нямбаатар: Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй хийх хууль эрх зүйн орчин бүрдсэнХүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурна
Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарт хувьсгал хийсэн түүхийн шинэ хуудсыг эхлүүллээ

“Шинэ хоршоо” хөдөлгөөний албан ёсны нээлтийн арга хэмжээ UG Arena-ийн их танхимд үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээнд хот, хөдөөгийн малчид, хоршоологчдын төлөөлөл 3100 гаруй хүн оролцож байгаа юм. Нээлтийн ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, зохион байгуулагч Д.Амарбаясгалан оролцов. Тэрээр “Шинэ хоршоо” хөдөлгөөний үндсэн илтгэл, танилцуулгыг тавьсан юм.

Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан малчдын төлөөлөлтэй хамт хэвлэлд ярилцлага өгөхдөө:

- Монгол бол мал аж ахуйн орон. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш энэ салбар олигтой сэргэсэнгүй, малчдын маань амьжиргаа чинээлэг болж чадаагүй. Мал дээр амьдарч байгаа иргэд маань дунд болон түүнээс доогуур төвшинд амьдардаг учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг Засгийн газраас хэрэгжүүлж байна. Энэ хөдөлгөөн нь мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр бий болгож байгаагаараа онцлог юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр малчид маань сайн дурын үндсэн дээр нийлж, хоршиж, өөрсдийн амьдралыг дээшлүүлэх, амьжиргааг сайжруулах, салбарын хөгжлийг бодитой бий болгоно. Малчид маань хөрөнгө оруулагч болно. Мал аж ахуйн салбарт бодитой сэргэлт бий болно. Монголын уламжлалт мал аж ахуйн салбарт хувьсгал хийсэн шинэ түүхийн хуудсыг эхлүүлсэн чухал өдөр болж байна гэв.

Ийнхүү “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатай “Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэлснийг зарлалаа.

Тайлбар байхгүй.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]