Уншиж байна...
 
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээ
Шар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 36 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, Гал түймэр унтраах, аврах анги, ногоон бүсийн хөдөлгөөнт эрүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраагаад байна.
Дуудлага мэдээллийн шалтгаан нөхцөл нь иргэд шар өвс шатаасны улмаас гал алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.Жишээлбэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн хойно шар өвс шатсан дуудлага 12:05 цагт ирсэн. Дуудлагаар бүрэлдэхүүнийг очиход 82 настай, эрэгтэй хашааны шар өвсөө шатаасны улмаас гал алдсан байна.
Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсэд ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар ажиллаж, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байгаа ч шар өвс шатсан дуудлага мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд хашааны шар өвсөө шатаахгүй байх, ил гал, үнс нурам, асаасан чүдэнзийг бүрэн унтрааж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]