Уншиж байна...
 
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээ
Д.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэй

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай шинэчилсэн хууль тун удахгүй хэлэлцэгдэх гэж байна. . Шинэчилсэн хуулийн ач холбогдол өндөр, нэн яаралтай батлах хэрэгтэй хууль гэж үзэж байгаа юм. Танхимын хуулийн тухай хэн юу хэлэв?

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Өнөөгийн амьдрал дээрх загвараар бол манай Худалдаа аж үйлдвэрийн танхим нь бүс нутаг болон Улаанбаатар хотод салбар байгуулах замаар бизнес эрхлэгчдийг нийтэд нь төлөөлж ирсэн. Өнөөгийн өргөн барих төслөөр бол, мэргэжлийн салбарууд нь тухайн салбараа бүхэлд нь төлөөлдөг болно гэсэн үг. Нэг ёсондоо уул уурхайн бизнес эрхлэгчид нэгдээд, тус салбарыг төлөөлсөн танхимыг Худалдаа аж үйлдвэрийн танхимын дотоод бүтцэд байгуулна.

Энэхүү загвар нь Герман, Турк, Солонгос зэрэг улсад туршигдсан бөгөөд ингэснээр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар буюу мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн тэдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлж, төртэй харьцах харилцааг бий болгоно. Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засаг, бизнесийн өнөөгийн хөгжилд Үндэсний танхим зохицон ажиллах, аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллагад төлөөлөн илэрхийлэх, эдийн засаг, аж ахуйн зохистой орчныг бүрдүүлэх юм. МҮХАҮТ нь бизнесийн голлох чиглэлээр салбар танхимуудтай болох юм. Ингэснээр салбар танхимуудад төрийн зарим чиг үүргүүдийг шилжүүлэх, өргөн хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна" гэв.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]