Уншиж байна...
 
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэБага насны хүүхдийг машин дотор үлдээхгүй байхыг анхаарууллааХ.Нямбаатар: Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй хийх хууль эрх зүйн орчин бүрдсэнХүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурна
БАЯЛАГИЙН ХУУЛЬ: Иргэд байгалийн баялгийн хуваарилалт, зарцуулалтыг хянах боломжтой

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. Тус хуулийн зорилго нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо, ирээдүйн иргэн бүрд тэгш, шударга хүртээх юм.  Өөрөөр хэлбэл,

Байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүр хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрхзүйн орчин бүрдэнэ. Мөн Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон ордуудын 34%-ийн хувьцаа нь иргэн бүрийн хуримтлалын нэгдсэн санд шилжиж иргэд байгалийн баялагтаа эзэн байх эрхээ бодитоор эдэлж эхлэнэ гэсэн үг.

Хамгийн гол нь ирээдүй хойч үедээ ирээдүйн өв сангаа үлдээж тэдэнд баталгаатай амьдрал бий болгож байгаа юм. Ингэснээр манай улсын эдийн засгийн дархлаа дээшилж, зээлдэгчийн зэрэглэл сайжран, төгрөгийн ханш чангарах бололцоо нээгдэж байгаа юм.

Мөн “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-д УИХ болоод ард иргэд хяналт тавих механизмыг олон улсын жишгийн дагуу тусгаж баталсан.

Тодруулбал, Баялгийн сангийн асуудлаар УИХ, Засгийн газраас гаргасан албан ёсны аливаа шийдвэр, санхүү болон үйл ажиллагааны тайлан, аудитын дүгнэлтийг батлагдсанаас хойш 10 хоногийн дотор ард түмэнд мэдээлэхээр зохицуулсан юм. Ингэснээр иргэд хүссэн үедээ байгалийн баялгийн хуваарилалт, төлөвлөлт, зарцуулалтыг хянах бүрэн боломжтой болж байна.

Сонирхуулахад, Дэлхийн баялаг ихтэй 49 улсад 156 төрлийн баялгийн сан үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр улс орнуудын хувьд том төслүүдээ санхүүжүүлэх, ирээдүйд хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах, иргэддээ бэлэн мөнгө хэлбэрээр тараах гээд олон хувилбараар ашигладаг. Товчхондоо баялгийн сангийн тухай хууль нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
118.221.242.42
чадваргүй урвагч хулгайч нар монголыг удирдаж байна. бүх юм удирдлагандаа байдаг гэдгийг хойт өмнөд 2 солонгосыг хараад ойлгочих тэнэгүүд ээ солонгост анхнаасаа онгоц машин компютер байгаагүй хийсэн юмшдээ малууд аа
5 өдрийн өмнө
118.221.242.42
ардчилсан нам хувьчлал гэдэг хулгай луйвар хийж улсын бүх хөрөнгийг өөрсдийн нэр дээр болгосон муусайн алуурчид . монголчууд олноороо өлбөрч үхсэн . одоо хөршүүдээ хар дандаа хятад царайтай монголоор балиар муухай буруу ярина. гол гэмт хэрэгтэн бол з. энхболд . эх нь бас хулгайч байсан хулгайчийн үр хулгайч болж л төрдөг юм байна. улсын бүх хөрөнгийг буцааж хурааж авч улсын болгох хэрэгтэй бид нарт тэв тэнцүү хувааж өгөх ёстой пизданууд аа
5 өдрийн өмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]