Уншиж байна...
 
2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"Хойд бүсийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн даргаар Ү.Амарбат сонгогдлоо"Uzesgelent Surgery Clinic"-ийн хамт олон Парисын олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүд 10 сая төгрөгийн үйлчлүүлэх эрх бэлэглэжээЖОЛОО АТГАЖ ЯВАА ААВ, ЭЭЖДЭЭ: Дурсамжийг минь “ХАМГААЛЖ“ өгөөчУГТЭ: Мэдрэлийн мэс заслын тасаг Олон улсын “Вирту” сангийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээАН-ын дарга Л.Гантөмөр: Залуучуудаа итгэлтэйгээр саналаа ирж өгөөрэй. Таны өгсөн санал үр дүнгээ өгнөАН-аас сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээСЕХ: 11 ЦАГИЙН БАЙДЛААР 400 МЯНГАН СОНГОГЧ САНАЛАА ӨГӨӨД БАЙНААнагаахын чиглэлээр олон улсын олимпиад боллоо
Ч.Батзориг: Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад төлбөр төлөхгүй

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нэвтрүүлж буй. 2023 оны наймдугаар сард нийслэлийн хэмжээнд, арваннэгдүгээр сараас улс орон даяар тээврийн хэрэгслийг цахимжуулж эхэлсэн. Энэ хугацаанд улсын хэмжээнд 128,400 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID tag) суурилуулаад байна. Улаанбаатар хотын хувьд үндсэн 16 байршилд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулж байгаа. 2024 оны нэгдүгээр сараас эхлэн тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлсэн. Үзлэг, оношилгооны зэрэгцээ цахим гэрчилгээ суурилуулж буйтай холбоотойгоор ачаалал үүсэж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзоригоос тодрууллаа.

-Цахим гэрчилгээ олгох ажил яагаад ачаалалтай байна вэ?

-Цахим гэрчилгээг суурилуулахтай холбоотой сурталчилгааны ажил өнгөрсөн оны наймдугаар сараас өрнөсөн. Гэвч жолооч нар сайн дураараа хамрагдах нь бага байсан. Тиймээс 11-12 дугаар сард уг сурталчилгааны ажлыг дахин эрчимжүүлснээр иргэд тодорхой мэдээлэлтэй болж, цахим гэрчилгээ авах идэвх нэмэгдсэн. Мөн он гарснаар Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-наас зарласан хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлж, цахим гэрчилгээ олгох ажил ачаалалтай болж эхэлсэн. Үүнтэй холбоотой зарим ташаа мэдээлэл тархаад байна. Нэгдүгээрт, тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа эзэмшигчид тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй. Мөн торгууль ногдуулахгүй. Хоёрдугаарт, бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулсны дараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг оролцуулахгүй байхаар төлөвлөж байна. Цахим гэрчилгээ суурилуулж дуустал тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцоно.

-Зарим цэгт цахим гэрчилгээ дууссан гэх мэдээлэл бий. Цахим гэрчилгээ олгох ажлыг үзлэг, оношилгооноос тусдаа хийх боломжгүй юу?

-Өнгөрсөн долоодугаар сард ЗТХЯ болон НЗДТГ хамтран цахим гэрчилгээ олгохтой холбоотой сургалтад 100 гаруй ажилтныг хамруулсан. Сургалтад хамрагдсан ажилтнууд одоогийн байдлаар гурван ээлжээр, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Цахим гэрчилгээ олгох цэг цөөн байгаа нь үнэн. Нийслэлийн зүгээс цэгийн тоог олшруулах асуудлаар Автотээврийн Үндэсний төвд тогтмол хандсаар ирсэн. Тодруулбал, И-Март, Номин зэрэг бусад сүлжээ дэлгүүрүүдээр цахим гэрчилгээ олгох тухай асуудлыг удаа дараа санал болгож байна. Салбар хооронд буюу олон байгууллагыг хамарч буй тул хүндрэлтэй асуудлууд үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, ЗТХЯ, ЦХХХЯ, НЗДТГ, Автотээврийн Үндэсний төв, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хамтран ажиллаж байна.

-Нийт хэдэн цахим гэрчилгээ нийлүүлсэн бэ?

-Улаанбаатар хотын хувьд 2023 оны долоодугаар сард 447 мянган цахим гэрчилгээг нийлүүлэн, олгож буй. ЗТХЯ-аас 800 гаруй мянган цахим гэрчилгээний худалдан авалтыг зохион байгуулсан. Эдгээрийг 21 аймгийн автомашин болон нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдэд наана. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод цахим гэрчилгээ дууссан, хомстсон асуудал байхгүй. Нэгж үнийн хувьд 6700 төгрөгөөр нийлүүлэгдсэн.

-Системийн хөгжүүлэлт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Систем хөгжүүлэлтийг ЗТХЯ-аас хийж байгаа, эцсийн байдлаар дуусаагүй. 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хөгжүүлэлтийг дуусгана гэх мэдээлэл өгсөн.

-Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар яг юуг хязгаарлаж, юу хэрэгжих талаар мэдээлэл өгөөч?

-Хуулийн хүрээнд цахим гэрчилгээтэй холбоотой хэд хэдэн анхаарах зүйл бий. Өмнө нь үзлэг, оношилгоонд орсон, татвараа төлсөн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж, бусад торгууль, төлбөрийн асуудалтай жолооч нарт хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байгаагүй. Уг асуудлаар шинэ зохицуулалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын төлбөр болон зам, замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаад торгуульсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ зохицуулалтыг тусгасан. Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш тээврийн хэрэгсэл эзэмшигч нь торгууль, төлбөрөө бүрэн төлсөн байхыг шаардана. Мөн торгууль ногдуулснаас хойш 15 хоногийн дотор төлбөл торгуулийн 50 хувийг хөнгөлж байгаа. Хэрэв 15 хоног дотроо торгуулиа төлөхгүй бол үндсэн торгуулийн төлбөр дээр 50 хувь нэмэгдэнэ. Үүнтэй холбогдуулан торгуулиа төлөхгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд хэдий хугацаанд, хэрхэн торгууль төлөх тухай журам гаргахаар боловсруулж байна.

-Нийслэлийн хэмжээнд торгуультай хэчнээн машин байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 728 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 436 мянга нь торгуультай байна. Сүүлийн үед торгуулийн төлөлт огцом нэмэгдэж байгаа гэв.

Ташрамд, Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын нэгдсэн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд шалган нэвтрүүлэх товчоод, авто замын хяналтын камержуулалт, уулзваруудын гэрлэн дохио тоноглол болон RFID системийн дэд бүтэц бий болсон. Гэрлэн дохиотой уулзвар бүхий 161 байршилд 455 RFID уншигчийг байршуулаад байна. 2024 оны нэгдүгээр сарын 8-наас цахим гэрчилгээг төлбөртэй суурилуулна гэсэн мэдээлэл ташаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 16 техникийн хяналтын төвд цахим гэрчилгээ олгож байгаа юм. Иймд жолооч та харьяалал харгалзахгүйгээр ачаалал багатай цэгт хандан цахим гэрчилгээгээ суурилуулаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com