Уншиж байна...
 
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээ
Б.Батбаатар: Бидний өмнө МАН, АН зангуу тавьсан ч үүнийг давахын төлөө зүтгэнэ гэдэгт бусад намын удирдлага, гишүүдэд итгэж байна

ИЗНН-ын дарга Б.Батбаатар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2023.03.11/ хэвлэлийн хурал хийлээ. Б.Батбаатар хэлэхдээ “Надад нэг гуйлт байсан. 2024 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр МАН, АН-аас бусад улс төрийн 35 нам нэгдэхийг гуйж, намуудад иргэнийхээ гуйлтыг өөрийн биеэр хүргэсэн. Дарга удирдлагуудтай нь уулзсан.

Улс төрийн намуудтай хоёрдугаар сарын 21-ний өдөр дугуй ширээний уулзалт хийж, хэрхэн эвлэлдэн нэгдэж, эвсэж, хамтарч, өөрчлөгч хүч болж чадах вэ гэдгээ ярилцлаа. Энэхүү уулзалтын дараагаар хоёрдугаар сарын 22-ны өдөр улс төрийн намууд хамтарч хэвлэлийн хурал хийж, хүч тэнцвэргүй шударга бус сонгууль явах гэж байна гэдгийг иргэд олон нийтэд сануулж хэлсэн.

 Гэвч улс төрийн 35 намын эвсэх нэгдэх боломжийн эсрэг эвсэл энэхүү сонгуулийн хуулийг баталсан байна. Үүнийг маш олон заалт, нөхцөлөөр эвсэл нэгдлийн эсрэг заалтуудыг суулгаж, хуулийг хэрэгжүүлжээ. Тухайлбал,

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74.2:  Шаардлагыг хангасан нам эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна гэсэн байна. Тухайн намд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх. Хоёр нам бүхий эвсэл байвал таван хувийн санал.

74.2.4: Гурав буюу түүнээс дээш нам, эвслийн тухай нам эвсэлд өгсөн нийт саналын долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх заалтыг хийжээ.

2020 оны УИХ-ын сонгуульд 1 сая 475 мянган сонгогч санал өгсөн байдаг. Одоо 1.6 сая сонгогч саналаа өгнө гэж тооцоход тоглоомын дүрмийг буюу сонгуулийн тухай хуулийг баталсан намууд өөрсдөдөө зориулсан болж байгаа юм. Тэд дангаараа сонгуульд ороход дөрвөн хувийн босго давна гэж үзсэн байна.

1.6 сая сонгогчийн дөрвөн хувь нь 64 мянган саналаар тэд УИХ-д суудалтай болж байгаа юм. Хоёр нам эвсвэл таван хувь болж, 80 мянгаас дээш саналаар суудалтай болно. Гурван нам эвсэж нэгдвэл 112 мянган саналаар УИХ-д суудалтай болж байгаа.

Тэгэхээр хууль тогтоогчид бага саналаар суудал эзэмших боломжтой. Дээрээс нь сонгуулийн тойргийг томсгосон, сурталчилгааны цаг хугацааг тэлээгүй, зардлын хэмжээг өсгөсөн гэх мэт сонгуулийн хуулийн заалтуудыг хийжээ.

Мөн шинэ парламент бүрдсэний дараа эвсэл нь задарвал их хурлын гишүүний суудлыг нь өөрсдөдөө хувааж авахаар хуульд тусгажээ. Ийм зангуутай замыг өнөөдрийн хууль тогтоогчид хийсэн байна.

Гэхдээ миний бие, ИЗНН-ын журмын нөхөд минь эвсэж, нэгдэхийн төлөө хичээж, тууштай ажиллаж байгаа. Бидэнтэй уулзсан улс төрийн бусад намууд эвсэж нэгдэхийн төлөө хичээж ажиллаж байгаа.

Энэ гуравдугаар сарын 22-24-ний өдөр улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хүргэж өгөх зохицуулалттай. Энэ хугацаанаас өмнө эвслүүд зохион байгуулагдаж, мөрийн хөтөлбөрөө  баталж, бүх ажлаа зохицуулах шаардлага улс төрийн намуудад тулгарч байна. Гуравдугаар сарын 18-ны өдрийг өөрсдөдөө байгаа боломж, эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэдэг дээр энэ бүх зангууг даваад алхаж чадна гэдэгт итгэж байна. Ирэх долоо хоногт мөрийн хөтөлбөртөө Монгол Улсын төлөө хийж чадах бүхнээ тусгаж, бэлэн болгоно.

2024 оны хоёрдугаар сарын 5-ны өдрөөс хойш эвсэж нэгдэж, өөрчлөгч  хүч болоё гэдгийг байнга ярьж байгаа.  Ямар нэг байдлаар хөшигний ардах, болшгүй тохироогоор эвсэл зохион байгуулах гэж оролдоогүй. Эвсэх, нэгдэх санаачилгыг дэмжээсэй гэж хүсэж байна. Бидний зорилго бол улс орноо өнөөдрөөр нь байлгахгүй байх тухай юм. Өнгөрсөн 100, 30 жилийн дурсамжаар таныг тархиддаг байдлыг халъя. Цонхны цаадах модон чихэр долоолгохыг болиулъя. Өнөөдрийг бүтээж, өөрчлөгч хүч болъё гэж байгаа юм гэв.

-Одоогоор хэчнээн нам эвлэлдсэн байгаа вэ?

-Хоёр оронтой тоонд эвсэл нэгдлийг ярьж байгаа. Миний анхны гаргаж тавьсан санаачилга бол 2-4 нам хэмжээнд эвсмээргүй байна. 35 нам эвсэж чадвал Монголд хувьсгал болно. Үүнд нэгдээсэй гэж л хэлээд байгаа юм. Хоёр оронтой тоонд намууд ярьж байгаа. Цаг хугацаа, бусад хүчин зүйлээс хамаарч хүнд нөхцөлийг туулж байна. Бидний өмнө МАН, АН зангуу тавьсан. Тиймээс үүнийг давахын төлөө зүтгэнэ гэдэгт бусад намын удирдлага, гишүүдэд итгэж байна.

Гуравдугаар сарын 18-нд ИЗНН-ын хувьд хэрхэн яаж эвсэл болсон чадсан, эвсэл болж чадаагүй бол хэрхэн яаж сонгууль оролцох тухай шийдвэрээ гаргаж мэдэгдэх болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]