Уншиж байна...
 
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээ
Р.Сувдгэрэл: Бясалгалаар сэргэг ухамсрыг хөгжүүлснээр хүссэнээ бүтээж чадна
АНУ-ын эрдэмтэн тархи судлаач, доктор Жое Диспенза-гийн бясалгалын хичээлд дэлхийн олон хүн суралцаж, тархиа өөрчилж өөрийн хүссэн амьдралыг бүтээж чадсан гайхамшигт түүх бий.
Дэлхий дахинаа алдартай эрдэмтэн, доктор Жое Диспенза-гийн бясалгалын үндсэн арга техник дээр суурилсан хувь хүний хөгжлийн монгол дахь сургалтыг амжилттай хийж буй коач багш Р.Сувдгэрэлтэй ярилцлаа.

- Хүн хүссэн зүйлээ ид шидийн гэмээр бүтээж болдог гэхээр сонирхолтой санагдаж байна. Доктор Жое Диспенза-гийн бясалгалын сургалтаар дамжуулан ямар учир шалтгааны үндсэн дээр ийм үр дүнг хүртэж болох талаар ярихгүй юу?

- Хүний 5 мэдрэхүй буюу харах, сонсох, үнэрлэх, мэдрэх, хүртэх 5 мэдрэхүй байгалиасаа тодорхой хэмжээнд хязгаарлагдмал хүлээн авах системтэйгээр бүтээгдсэн. Ингэхээр хүн амьдралыг өөрийн харж байгаа өнцгөөр буюу хайрцган дотор сэтгэх болдог. Бид л харж, сонсч чадахгүй байгаа болохоос биш энерги мэдээллийг агуулж, дамжуулж, хадгалж байдаг торлог бүрхэвч, соронзон орон бүх зүйлийн дотор бас гадна байдаг. Хүн нэгэнт хязгаарлагдмал мэдрэхүйн эрхтэн системтэй бүтээгдсэн учраас орчлон ертөнцөд энергийн торлог бүрхэвч байна гэдгийг шууд олж харж чаддаггүй. Хүний бодлоос цахилгаан долгион ялгарна. Мэдрэмжээс соронзон долгион ялгардаг.

Квант физикиийн эх үндсийг тавьсан алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн E=mc2 буюу аливаа материаллаг эд зүйлсийн ард түүнийг бүтээгч энерги байдаг гэж баталсан байдаг. Бүх зүйл энерги гэж томьёолсон.

Тиймээс соронзон талбарт бодол, мэдрэмжээр нөлөөлж чадах юм бол энергийн хүчээр буюу оргүй хоосон дотроос ямарваа нэгэн зүйлийг бий болгох боломжтой. Энэ онол, философи дээр үндэслээд хүний 5 мэдрэхүй дээр мэдрэмжийг нэмвэл 6 мэдрэхүйгээр мэдэрч, бүтээж буй амьдралаа хүн хүссэнээрээ өөрчлөх боломжтой юм. Бидний  амьдралыг бүтээгч хүч нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй соронзон долгион хэлбэлзлээр байдаг. Тэнд бүхнийг бүтээгч хүч бий. Хамгийн гол нь тэрхүү соронзон долгионд зөвөөр нөлөөлж, түүнийг хүссэнээрээ ашиглаж сурч байж өөрийн хүсч буй амьдралаа бүтээж чадна.

“Та хэрхэн бодож, ямар мэдрэмж байнга мэдэрч байгаа нь таны амьдралыг тодорхойлдог. Тиймээс бодол санаа, сэтгэл хөдлөлөө өөрчилснөөр та материаллаг бодит байдлыг өөрчилж чадна“. Энэ бол доктор Жо Диспензагийн онолын гол цэг.

- Жое Диспенза-гийн бясалгалын аргачлал нь бусад бясалгалаас юугаараа өөр онцлогтой юм?

- АНУ-ын тархи судлаач, бариач, ховсын эмч, доктор Жое Диспенза нь дэлхийн өнцөг булан бүрт лекц уншиж, тархи судлалын чиглэлээр олон ном гаргасан эрдэмтэн. Тэрээр 1980-аад оноос хойш олон нийтэд бясалгалын хичээл зааж, тархи судлалын судалгаа хийж, үр дүнг тархины харьцуулсан зургаар батлан харуулдаг.

Энэхүү бясалгалын гол зорилго нь хүний сэргэг ухамсарыг сэргээх юм. Тархийг өөрчилнө.

Тархи өөрчлөнө гэдгийг задлаад тайлбарлая. Хүн бодол бодох, мэдрэмж мэдрэх тоолонд хүний тархинд хэдэн мянган тархины мэдрэлийн эсүүд хоорондоо цахилгаанаар долгионоор холбогдож байдаг. Хэббийн хуулиар байнга холбогддог тархины эсүүд илүү бат бөх холбогддог.

Жишээ нь, савтай ус гэсэн мэдээлэл авлаа гэж бодоё. Тархинд усны тухай мэдээлэл үүсч үүнтэй холбоотой тархины эсүүд холбогдоно. Усны тухай анхны хэдэн удаа бодоход тархинд цөөн тооны эсүүд холбогддог бол үргэлжлүүлэн бодож усыг амталж бусдад ярих зэргээр илүү мэдээлэлтэй болоход тархины холболт нь өссөөр улам гүн бат зузаан холболт болно. Бидний өнгөрсөн амьдрал яг ингэж холбогдсоор өнөөдрийн биднийг бий болгодог. Тархинд мэдрэлийн эсүүд бөөгнөрч байдгаас үүдэлтэй тэнд хуримтлагдсан долгион мэдээлэл нь бодол, мэдрэмжээс амархан арчигдаж, арилдаггүй. Тиймээс бясалгалын аргаар сэргэг ухамсрыг сэрээх,  тархин дэх өнгөрсөн цаг дээрх энэ холболтын зангилааг нэг, нэгээр нь тасалснаар би өөрчлөгдөж эхэлдэг. Ингэж тархин доторхи мэдрэлийн холболтыг салгах, нийлүүлэх, тархины мэдрэлийн эсийн холболтод өөрчлөлт оруулах замаар тархины эргэлт холболт, загварыг өөрчилдөг.

Аливаа өвчин үүсэх шалтгааны эх үндэс гэхэд явж явж тархинд үүссэн сөрөг бодол мэдрэмжийн гүн бат холболтоос үүсэлтэй. Үүссэн гажуудлыг засч чадсанаар эрүүл болох боломжтой гэдэг нь амьдрал дээр олон хүний эдгэрэл дээр батлагдан гарсаар байгаа. Энэ нь хүний тархи өөрчлөгдөж, бодол, мэдрэмж, итгэл үнэмшил засагдаж өөрчлөгдөөд ирэхээр тухайн хүнд хүссэн эерэг өөрчлөлтүүд гарч байгаа хэрэг.

- Тэгвэл хүссэн амьдралаа бий болгохын тулд яг юу хийх ёстой юм. Яаж өөрчлөх юм?

- Хэрхэн хийх вэ гэхээр хүн өөрийн бодол, мэдрэмж дээрээ  “ажиллах” юм. Бүхий л амьд амьтан цахилгаан соронзон долгион хүлээн авагч, боловсруулагч, түүнийгээ буцааж илгээгч үйлдвэрлэгч. Хүний бодлоос цахилгаан долгион ялгардаг. Мэдрэмжээс соронзон долгион ялгарна гэж өмнө нь хэлсэн дээ. Бодол, мэдрэмж хоёроо удирдсанаар өөрчлөлтийг хийж чадна гэсэн үг. Аливаа нэг зүйлийг хүслээ гэхэд ухамсаргүйгээр яг тэр хүссэн зүйлээ хийсэн, авсан мэт мэдэрч чаддаг болтол нь дадуулах замаар өөрөөс ялгарах цахилгаан соронзонг өөрчилж, хүссэнээ амьдралдаа соронздон татах замаар яг тэр хүссэн зүйлээ хүртэнэ.

- Бодол, мэдрэмж хоёроор дамжуулан далд ухамсарт суулгаж байж хүссэн үр дүнгээ авч чадна гэсэн үг үү. Тэгвэл энэ чадварыг хэрхэн суулгах вэ?

- Бид төрсөн цагаасаа эхлэн эргэн тойрны зүйлсийг анализ шинжилгээ хийлгүйгээр ухамсаргүйгээр хүлээн авч, итгэл үнэмшил ойлголтоо суулгаж байдаг. Тархи боловсруулахаас өмнө ухамсаргүйгээр хүлээн авч байдагтай холбоотойгоор хүүхэд аливаа зүйлсийг шууд итгэл үнэмшил болгож хүлээн байдаг.

Ингэж явсаар 8-9 нас хүрэхэд хүний итгэл үнэмшил, үнэлэмж, үзэл бодлын 70-80 хувь нь бүрэлдэн тогтсон байдаг. Үүний зэрэгцээ барууны тархи судлаачид хүн 35 нас хүрэхэд түүний нэг өдрийн бодол, мэдрэмжийн 95 хувь нь программчлагдсан байдаг гэж судалж баталсан. Жишээ нь, өглөө босоод шүдээ угаах, хувцас өмсөх, хоол хийж идэх, машин барих, ажлаа хийх зэргээ яг хэрхэн яаж хийх вэ гэж боддоггүй, автоматаар хийдэг болсон байдаг. Дадал хэвшлээр хийдэг. Энэ нь сэргэг ухамсаргүйгээр, программаар хийж байна гэсэн үг. Үүний адилаар зарим мэдрэмж бидэнд автоматаар мэдрэгдэж байдаг.

Жишээ нь бид мөнгөтэй болохыг хүсдэг гэж бодъё. Гэтэл ухамсаргүйгээр “ мөнгө олоход их хэцүү дээ, эдийн засаг хэцүү байна даа, мөнгөтэй хүн алга даа, би мөнгөгүй дээ” гэсэн мэдрэмж бидний сэтгэлийн гүнд байгаад байдаг. Энэ үед хүнээс “Мөнгөгүй байх” гэдэг цахилгаан соронзон долгион ялгарч байдаг буюу мөнгө олоход энергийн түвшинд бэлэн болоогүй байна гэсэн үг.  Ингэхээр өөрчлөгдөхийн тулд хамгийн хэцүү даваа нь: Мөнгөгүй байгаагаа мэдсээр байж баян хүн шиг мэдрэмжийг байнга тээж явах юм. Үүнийг сэргэг ухамсрын тусламжтайгаар өөрчилж болно. Сэргэг ухамсрыг бясалгалын аргаар бий болгож болно. Тиймээс тархиа өөрчлөөд, амьдралаа өөрчилж чадна гэж Жое Диспенза багш үздэг.

- Таны хувьд өөрчлөлтийг өөр дээрээ хэрхэн мэдрэв?

- Бясалгалаар хичээллэхээс өмнө би стресстэй, маш олон төрлийн өвчинтэй, хүмүүстэй харилцах харилцаа тааруу учир ажил, санхүү, нийгмийн статус гээд бүх талаар уналтад орсон, итгэлээ алдсан нэгэн байсан. Монгол хэл дээр орчуулагдан гарсан Жое Диспенза багшийн “Тархиа өөрчилж, амьдралаа өөрчил” номыг уншсаны дараагаар өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэдэг итгэл үнэмшил төрж эхэлсэн Тухайн үед бясалгал хийх аргачлал хичээл, гарын авлага монгол хэл дээр байгаагүй тул анх англи хэл дээр сонсч, бясалгал хийж эхэлсэн. Одоо би эрүүл саруул, ажил санхүү, харилцаа гээд бүх салбартаа сэтгэл ханамжтэй, аливааг хүлээн зөвшөөрдөг, сэтгэл хангалуун аз жаргал дүүрэн нэгэн болсон.

Миний бие, сэтгэл санаан дээр асар том өөрчлөлтүүд гарсаар байгаа. Юуны өмнө би өөрийгөө таньснаар айдасгүй, урт хугацаанд үргэлжилсэн буруутгал, үзэн ядалт зэрэг сөрөг мэдрэмжээс салан итгэл, тодорхой байдлыг мэдэрч эхэлсэн.

Цаашлаад өөрийн дотоод дуу хоолойгоо сонсч, үүний дагуу амьдарч эхэлснээр жинхэнэ жаргалыг мэдэрч байгаа. Жое Диспенза багш өөр дээрээ өөрчлөлтийг хийж чадаад улмаар хүмүүст зааж сургадаг болсон. Тэрээр 1986 онд осолд орж, шинжлэх ухааны үндэслэлээр хөл дээрээ босох ямар ч боломжгүй гэсэн оношийг сонссон ч гайхамшгийг бүтээж чадсан. Түүний олон шавь нар эдгэрдэггүй гэх өвчнүүдээсээ салж байна. Бүр ид шидийн гэмээр үр дүнгүүд гардаг. Хараагүй хүн хараа орж байна. Суумгай хүн тэргэнцэрээсээ босч байна. Хорт хавдрын эцсийн шатанд орсон хүмүүс эрүүл болж, сохор хүн хараа орж, дүлий хүн сонсгол орж, мэс заслаар авахуулсан бамбай нь хүртэл дахин ургасан тохиолдол байна. Энэ нь квант физик энергийн хууль үйлчилж, эрүүл энх болж, хүссэн амьдраа бий болгож байгаа баталгаа нотолгоо юм.

- Та санхүүгийн чиглэлээр салбартаа амжилттай яваа удирдагч бүсгүйчүүдийн нэг. Та яагаад бясалгалын хувь хүний хөгжлийн сургалт хийх болов. Бас таны сургалтад суусан хүмүүсийн үр дүнгийн талаар хуваалцахгүй юу?

- Би эхлээд өөрийгөө өөрчилсөн. Үүнийхээ дараа дотоод дуу хоолойгоо сонсон, өөрийн туршлага тууллыг хүмүүст хуваалцах хэрэгтэй гэсэн хүсэл төрж эхэлсэн. Ингээд өөрийн подкастыг эхлүүлэн зүгээр л үзэл бодлоо, уншсан номоо ярьж эхэлсэн. Гэтэл Жое багшийн номыг уншсан боловч бясалгал хэрхэн хийх учраа олохгүй байгаа олон хүмүүс бясалгал зааж өгөөч гэх хүсэлт тавьснаар сургалт хийх болсон.

“Тархиа өөрчилж, амьдралаа өөрчил” номонд 4 долоо хоног хийх бясалгалын аргачлал хөтөлбөр байдаг. Энэ үндсэн хөтөлбөрөөр заахдаа өөрийн туршлага, хүмүүст хэрэгтэй мэдээлэл, монгол хүний сэтгэхүйн онцлогоор баяжуулан өөрийн гэсэн онцлогтой сургалтын хөтөлбөрийг гаргасан. Анхны сургалтаа 2023 оны сүүл үеэр онлайнаар эхэлсэн. Анхны сургалтад хамрагдсан нэг охин анхны 4 долоо хоногийн хичээл дуусаагүй байхад тухайн хүний амьдралд маш том эерэг өөрчлөлтүүд орж, амьдралаа өөрчилж чадсан талаар хэлэхэд баярлан бүр уйлсан. Нойрны асуудлаа шийдэх бол хамгийн хурдан гардаг үр дүн.

- Хэрэв хүн өөрчлөгдөхийг хүсвэл бодол болон мэдрэмжээ өөрчлөх ёстой гэж ойлголоо. Мэдрэмжийг өөрчилнө гэдэг амаргүй байх. Тухайлбал, сөрөг бодлоос яаж ангижрах вэ?

- Сэргэг ухамсраар л өөрчилнө. Мэдрэмж нь соронзон долгион ялгаруулдаг учир мэдэрсэн зүйлсээ эргээд өөртөө татаж байдаг. Сөрөг мэдрэмжтэй байнга амьдарснаар тэр зүйлсийг илүү ихээр өөртөө татсаар байдаг.

Хүн хүсэхгүй байгаа мэдрэмжээ тавьж явуулахгүй бол  энэ төрлийн зовлонгоос салахгүй.  Сөрөг бодлыг арилгахын тулд эхлээд анзаарна. Тухайн асуудлыг ойлгож таньж мэдэх замаар учир зангилааг нь тайлна. Ойлгосны үндсэн дээр уучилж өршөөж, тавьж явуулна. Үүний ар дээр бидний мэдрэмж өөрчлөгдөж эхэлдэг.

- Хэрвээ бясалгалаа хийхээ зогсоовол дотоод амар амгалангаасаа гарчих уу?

- Тархины эргэлт холбоосын түвшинд өөрийгөө сайн сайхнаар өөрчлөн, сэргэг ухамсартай амьдардаг хүн амарсан алдахгүй ээ.

- Бясалгал нь яг одоо цаг дээрээ төвлөрөхийг сургадаг. Бидний одоо цагийн амьдралыг өнгөрсөн цаг бүтээдэг гэж ойлгож ирсэн бол таны хэлж буйгаар бий болоогүй ирээдүй цагийн сайхан зүйлсээр бас бүтээх боломж байдаг гэж ойлголоо?

- Одоо цаг мэдрэмж дээр байдаг. Мэдрэмж нь анхаарлыг дагаж бий болдог. Хүний анхаарал хаана байна тэнд энерги байна. Энерги нь амьдралыг бүтээгч хүч. Бясалгалыг хийж үзсэнээр одоо цаг гэдгийг жинхэнэ утгаараа ойлгоно. Хүн төрөхөөс эхлээд бий болсон ухамсаргүй программаар амьдрахдаа ихэвчлэн өнгөрсөн, ирээдүй хоёрын хооронд савчиж байдаг. Хэрвээ айдас мэдэрч байгаа бол ирээдүй цаг дээр, харин гомдол буруутгал мэдэрч байгаа бол өнгөрсөндөө амьдарч буйн дохио. Өнгөрсөн, ирээдүйтэй холбоотой таагүй мэдрэмжтэй амьдарч буй бол хүн одоо цагаа үрэн таран хийж байна гэсэн үг. Үүнийг өөрчилж, өнгөрсөн ирээдүйг тавьж явуулахгүй л бол танд таатай зүйл ирэх магадлал багасна. Харин ухамсар сэрж, сэргэг ухамсартай болоод ирэхээр өөрийгөө  хөндлөнгөөс аудит хийж байгаа шиг харж, тухай бүртээ засаад явах боломжтой. Хүн одоо цаг дээр оршоод ирэхээр өнгөрсөн, ирээдүйдээ савчихгүй, сэргэг ухамсраараа амьдарч программ байхаа больдог.

Б.ДОЛЗОДМАА

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
GEREL202.9.46.139
Сайхан ярилцлага уншиж сэтгэл сэргэлээ. Сургалтанд суугаад 3 дахь сардаа явж байна. Өөртөө анзааргатай болж шинэчлэл, өөрчлөлт, ухаарал, сэргэлтийг авсаар байна. Сургалтыг санаачилсан багшдаа талархал өргөе.
1 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]