Уншиж байна...
 
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээ
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Винь Фук муж дахь Винь Куанг хорих ангид ял эдэлж байгаа Монгол Улсынхаа иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, ял эдэлж буй нөхцөл байдалтай нь танилцлаа.

     Тус улсад Монгол Улсын 9 иргэн хорих ял эдэлж байгаагаас хулгайлах гэмт хэрэгт 8-10 жил хүртэл хорих ялаар шийтгүүлсэн 8, хууль бусаар олж авсан бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлсэн 1 иргэн хорих ял эдэлж байна. 

      Уулзалтын үеэр дээрх иргэдээс хоёр орны нийгэм ахуйн соёлын ялгаатай байдлын улмаас учирч байгаа хүндрэл, хоол хүнсний бэрхшээлийн талаар санал хүсэлт гаргасныг хорих ангийн удирдлагад болон БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын Эрүүгийн шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих газрын холбогдох албан тушаалтнуудад уламжилж, анхаарч үзэхийг хүслээ.

     Мөн хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн үлдсэн ялыг эх оронд нь үргэлжлүүлэн эдлүүлэх асуудлыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний нөхөн төлөлт, хорих ял биечлэн эдэлсэн хугацаа зэргийг харгалзан үзэж тус улсын дотоодын хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу шийдвэрлэж байх талаар 2 улсын прокурорын эрх бүхий албан тушаалтнууд ярилцсан байна. 

     Монгол Улсын Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5-12 жил байдаг бол БНСВУ-ын Эрүүгийн хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ манай улсын хуулиас өндөр 12-20 жилийн хорих ялтай байдаг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]