Уншиж байна...
 
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээ
Орон нутгийн авто зам хариуцагч байгууллагууд шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна
Хаврын урь орж, цас мөс хайлж буйтай холбоотойгоор авто зам, замын байгууламжийг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүргийг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал олон улс, улсын чанартай авто зам хариуцагч компаниудад өгсөн. Өнөөдрийн /2024.03.25/ байдлаар олон улс, улсын чанартай авто зам хариуцагч компаниуд шар усны үерээс сэргийлэх дараах арга хэмжээ авч ажиллалаа.
 
Тодруулбал,
- Авто замын зурвас газрын хог хаягдал, малын сэг зэм, шуудуунд хуримтлагдсан хог, чулуу, бут сөөг зэрэг зүйлийг бүрэн цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болголоо.
- Зорчих хэсэг болон хөвөө, далангийн хажуу налуугийн цасыг бүрэн цэвэрлэх, ус зайлуулах орох гарах хэсгийн цасыг цэвэрлэв.
- Хаврын шар ус урсан өнгөрөх, голын цөн түрэх, тошин гарч халиа үүсэх явцад байнгын хяналт тавьж арчилж хамгаалах, замын далан, гүүрийн тулгуур, хамгаалах далан сувагт угаагдал үүссэн, үүсэхээр байгаа бол голдирол, чиглэлийг өөрчлөх, урсгалыг залах, угаагдсан хэсгийг тухай бүр засварлалаа.
- Ус зайлуулах шуудуу, хиймэл байгууламжийн ёроолын хог хаягдлыг дахин цэвэрлэх, хучилтын суурь хөрс хөвөөнийхөөс түргэн гэсэж хажуугийн чийг замын гол руу шингэх үйл явцыг түргэтгэдэг учир хатаах зэрэг ажлыг хийлээ.
Мөн авто зам хариуцагч компаниуд зам, гүүрийн байгууламжид өдөр тутмын үзлэг шалгалтыг тогтмол хийж, зорчих хэсэг, хөвөөний аюулгүй зорчих нөхцөлийг бүрэн хангаж, цаг алдалгүй ажиллаж байна.
эх сурвалж: ЗТХЯ
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]