Уншиж байна...
 
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээ
АНУ-ын шигшээ баг КОНКАКАФ-ийн цомыг гуравдахь удаагаа дараалан хүртлээ

Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/  Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг Мексикийн багийг ялснаар аваргын цомыг хүртжээ.  

Техас муж улсын Арлингтон хотод болсон тоглолтод америкчууд 2:0 харьцаагаар хожсон бөгөөд Тайлер Адамс /45 дахь минут/, Жованни Рейна /63 дахь минут/ нар гоол оруулсан байна. Гуравдугаар байрын төлөө Ямайкийн шигшээ баг Панамыг 1:0 харьцаагаар хожиж, цорын ганц гоолыг Декстер Лембикиса оруулжээ.

АНУ-ын шигшээ баг гуравдахь удаагаа дараалан КОНКАКАФ-ийн Үндэстнүүдийн лигийн тэмцээнд аваргалсан нь энэ юм. 2021 онд болсон эхний тэмцээнд америкчууд Мексикийн шигшээг 3:2-оор ялж түрүүлж байсан бол 2023 оны хоёрдахь тэмцээний финалд канадчуудыг 2:0-оор илүүрхэн аваргалж байсан юм.

Үндэстнүүдийн лигийн тэмцээнд КОНКАКАФ-ийн бүрэлдэхүүнд багтдаг 40 улсын /Гватемалаас бусад/ шигшээ багууд оролцдог.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]