Уншиж байна...
 
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээ
Малайзын Ерөнхий сайд асны шүүх хурлын хэрэгт Монголын улстөрч С.Батболд огт хамааралгүй

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разактай холбоо бүхий авлигын хэргийн шүүх хурал гуравдугаар  сарын 19-нд болж өнгөрлөө. Шүүх хурлын үеэр ил болгосон баримтуудад Малайзын иргэдийн хуримтлалын сангийн мөнгөөр байгуулсан SRC International гэх компани “Muraset Limited” компани руу 14.9 сая ам.долларын гүйлгээ хийсэн гэх мэдээлэл сөхөгджээ. Гэтэл үүнийг Монголын улстөрч С.Батболдтой холбож, ээлжит гүтгэлэгт мэдээлэл гадны хэвлэлээр монголчууд өөрсдөө гаргуулсан байж мэдэхээр байна. Учир нь тус “Muraset Limited” компани нь Чон Чү Ён гэх солонгос бизнесмений оффшор компани бөгөөд энэ компани нь Монголын улстөрч С.Батболдтой огт холбоогүй болохыг Нью-Йоркийн шүүхээс 2021 онд албан ёсоор тогтоосон байдаг. 

Тодруулбал, өнгөрсөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхийн өмнөхөн нэр дэвших магадлалтай хүний нэгээр яригдаж байсан улстөрч С.Батболдыг эдүгээ яригдаж буй БНСУ-ын Чон Чү Ён гэх бизнесментэй холбоотой гэх хуурамч нэхэмжлэлийг Монголын талын оролцоотойгоор гадны шүүхэд шалгуулахаар өгсөн байдаг. Тэрхүү хуурамч нэхэмжлэл нь Нью-Йоркийн шүүх дээр удаа дараа шалгагдсаны эцэст С.Батболд үүнд ямар ч холбоогүй гэдгийг олон улсын шүүхээс 2021 оны үед тогтоосон.

Ийнхүү БНСУ-ын бизнес эрхлэгчтэй С.Батболд ямарваа нэгэн байдлаар холбоогүй болохыг олон улсын шүүх нотолсон байтал манайд дахиад л ээлжит гүтгэлэг үргэлжлэх болсон нь  УИХ-ын 2024 оны сонгууль дөхсөнтэй холбоотой гэж дүгнэж ч болох. Учир нь сонгууль болгоноор л С.Батболдыг хаа хамаагүй зүйлд хутгаж, гүтгэж байдаг нь сүүлийн хэдэн удаагийн сонгуулийн өмнөх гүтгэлгүүдээс  харагдаж байна.

Түүнчлэн харамсалтайгаар Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт С.Батболд холбоотой, буруутай мэтээр холбогдуулан ойлгуулахаар гүтгээд эхэлсэн байна.  Монголчууд “Насбарсан хүний  ясыг өндөлзүүллээ” гэж ярьдаг. Энэ нь өөд болсон хүний талаар элдэв муу үг хэлэх, муугаар дурсахыг цээрлэдэгтэй холбоотой. Гэтэл улстөрчид нэгнээ захиалан гүтгэхдээ монгол ёсоо хүртэл уландаа гишгэхдээ тулах болж дээ.  Дэлхийгээр нэг болсон үйл явдлыг мэдэж байгаа ийм хэргийг нэгнийхээ мууг үзэхдээ ашиглах нь сэтгэл сэртхийм ажээ.  

                                                                                                          Х.ЭРДЭНЭ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]