Уншиж байна...
 
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээ
Дөрвөн хүүхдийг төрсний гэрчилгээтэй болгож, хүүхдийн мөнгийг нөхөн олгуулахаар боллоо

Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд бичиг баримтгүйн улмаас сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг эрх нь зөрчигдөж байсан хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авчээ.

Энэ хүрээнд эцэг, эх, асран хамгаалагчгүй 4 хүүхдийг бичиг баримттай болгох зорилгоор Иргэний  бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр насыг нь тогтоолгож, иргэний бүртгэлд бүртгүүлэн төрсний гэрчилгээтэй болгосон байна.

Үүний үр дүнд тухайн хүүхдүүд сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах, төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжтой болсон байна. Мөн прокуророос тэдгээр хүүхдүүдийн өмнө нь аваагүй мөнгөн тэтгэмжийг нөхөн олгуулахаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлжээ.

Түүнчлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д дээрх байдлаар эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]