Уншиж байна...
 
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээ
Жэнко технологи

Сонгуулийн өмнө зарим улстөрчдийг зориудаар гадна дотнын хэвлэлээр захиалж “нүддэг” технологи яваад даруй удлаа. Энэ 2024 оны сонгуулиар өнөө танил технологи бас л хэрэгжиж эхлэв бололтой. Ямартаа ч сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийг  “оффшор бүс дэх хөрөнгө илэрлээ, АНУ-ын Бостон хотод 700.000 ам.долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн хаусыг өөрийн өргөмөл охин Ануужингийн нэр дээр авсан нь баримтаар нотлогджээ" гэх мэдээлэл сошиалаар дүүрэн цацагдав. 

Энэ мэт гадаад, дотоодын хэвлэлээр “нүддэг” технологийн талаар нэрт нийтлэлч Баабар саяхан жиргэхдээ: Жэнко АНУ руу ерөнхий прокуроороо дагуулж яваад Трамптай уулзан, Санж.Баярын хулгайн 7 байшинг олж өгч туслаач гэж гуйж. Хүсэлтийг хүлээж аваад АНУ-ын прокурортой холбож өгсөн. Удалгүй “АНУ-д хайгаад тийм зөрчил олдсонгүй, өгсөн хаяг дээрх байрууд бүгд эзэнтэй, зохих ёс журмын байна” гэсэн хариу иржээ. Тэгэхээр нь ОТ руу бензин шахсан гэж гүжирдээд шорон хийсэн. Нэг эхлүүлсэн юмаа дуусгахаас өөр аргагүй болсон юм шиг билээ” гэж жиргэсэн. 

Үнэхээр ч энэ үеэр Ерөнхий сайд асан С.Баярыг гадаадад олон хаус үл хөдлөхтэй гэх мэдээлэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар цацагдаж байсан ч энэ нь эцэстээ тогтоогдоогүй чимээгүй өнгөрсөн. Харин С.Баяр гэдэг хүн гадаадад олон хаустай гэх нэртэй үлдсэн. 

Одоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн АНУ дахь хаус үнэн эсэх нь тодорхойгүй ч энэ нь сонгуулийн өмнө гаргаж ирсэн хар пиар байх магадлал тун өндөр. Жэнко технологи гэж нийтлэлч Баабарын нэрлэсэнчлэн гадны хэвлэлд захиалгат мэдээлэл гаргадаг энэ технологийн дагуу гүтгүүлж ирсэн улстөрчид цөөнгүй бий.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]