Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Редакцын сонголт
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Ерэн-Өлзийг томиллоо
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерэн-Өлзийг Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолоор Төрийн нарийн бичгийн даргын албанд томиллоо. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ажлын өндөр амжилт хүсээд Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чадвар төрийн албанд ажилласан туршлага, төрийн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан мэдлэг чадвар, төрийн албаны мерит зарчмаар шатлан дэвшиж, 2004 оноос хойш ажилласан мэргэжлийн ур чадвартай төрийн албан хаагч гэдгийг нь хэлсэн үгэндээ онцолсон юм. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Батмөнхийн Ерэн-Өлзийгийн хувьд 1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 3 дугаар 10 жилийн сургууль, 2003 онд Монгол Улсын Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалтын инженер, 2014 онд Австрали улсын Сиднейн Технологийн их сургуульд Эрчим хүчний бодлого төлөвлөлт мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2004-2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрчим хүчний газрын харьяа Эрчим хүчний сургалтын төвд инженер багш, 2005-2009 онд Түлш эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний судалгааны төвд судлаач, инженер, 2009-2010 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрчим хүчний газрын Судалгаа, мэдээлэл, үнэлгээний хэлтэст мэргэжилтэн, 2010-2012 онд Эрдэс баялаг, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газар мэргэжилтэн 2012-2025 онд Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газарт ахлах мэргэжилтэн,хэлтсийн дарга, газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан.
Сэтгүүлч
Төрийн зарим байгууллагын дүрэм, журмыг хянаж, санал хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК, Гаалийн төв лаборатори, Биеийн тамир спортын улсын хороонд ажиллалаа. Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлын зөвлөлийн ажиллах журам, хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам зэрэг шийдвэрийг хянаж, санал хүргүүлэв. Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 1095 албан тушаалтныг хамрууллаа.
Сэтгүүлч
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар 2025 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Хурлын даргын түвшинд 22 жилийн дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Айлчлалын зорилго нь Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршиж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошанов нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22 -ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм
Сэтгүүлч
СУДЛААЧИД МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, МЭДЛЭГЭЭ ТЭЛЛЭЭ
Үндэсний хөгжлийн хүрээлэн өөрийн судлаачдад зориулан судалгааны арга зүйн талаар нэгдсэн ойлголт өгөх, судалгааны сүүлийн үеийн ололт, чиглэлийн талаарх сургалтыг улирал бүр үе шаттай зохион байгуулж байхаар шийдвэрлэн эхнийхийг нь хийж өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтаар судлаачид мэргэжил мэдлэгээ орчин үеийн мэдээ мэдээллээр баяжуулан тэлэхээс гадна, судалгааны арга зүйн техник, стандарт, олон эх сурвалжийн хийсэн олон талт судалгааг харьцуулан уншиж задлан шинжилгээ хийж үнэлж дүгнэх, улмаар тайлан бичих аргачлал зэрэг лекц, мэдээлэл сонсож мэдлэгээ бататгаж авлаа. Судлаачдад зориулсан дараагийн шатны сургалт тавдугаар сард болно. ҮХХ нь судалгааны ажлын талаар Монгол Улсдаа тэргүүлэх чиглэлийн байгууллага болох зорилт тавин ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч
Онцлох ярилцлага
Хамгийн сүүлийн мэдээ
Соёл урлаг
Хамгийн сүүлийн мэдээ
"АРДЫН УРЛАГ, ӨВ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЬЕ" ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Удахгүй тохиох олон улсын Ахмадын өдрийг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран “Ардын урлаг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт Сүхбаатар дүүргийн Менежер Э.Чинзориг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, Ахмадын хороон дарга Б.Мөнхцэцэг болон хэлтэс, нэгжийн мэргэжилтнүүд, хороодын ЗДАА, ахмадын зөвлөлийнхөн оролцлоо. Ахмадаа алдаршуулъя уриан дор зохион байгуулсан тус өдөрлөгт дүүргийн соёлын биет болон биет бус өв тээгч, өвлөн уламжлагч, ардын авьяастан, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч ахмадууд болон тэдний үр хүүхэд, өвлөн тээгчид үзэсгэлэнгээ дэлгэж, уран бүтээлийн дээжсээ толилуулав.
2024/09/27
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Видео мэдээ
Фото мэдээ
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com